United Nations Welcome to the United Nations. It's your world.

“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ Б.БУДЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Date: 
Tuesday, 01 May 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Б.Буджаргалыг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгасан энэхүү нээлттэй холын зайн гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Б.Буджаргал нь 2018 оны 4 дүгээр сарын 17-27-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” нээлттэй тэмцээнд нийт 1304 км замыг туулж, хоёрдугаар байрт шалгарсан.