United Nations Welcome to the United Nations. It's your world.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ УС – ОЛОН УЛСЫН АРВАН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2018-2028” СЭДЭВТ ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Date: 
Saturday, 24 March 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал 2018 оны 3 дугаар сарын 24-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх ус – Олон улсын арван жилийн үйл ажиллагаа 2018-2028” сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд оролцож, усны асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцуулж, үг хэлэв.

Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал хэлсэн үгэндээ,  Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн төлөөх ус” Олон улсын арван жилийн үйл ажиллагааг эхлүүлж байгаад ихээхэн ач холбогдол өгч, усны асуудлаарх хууль, эрх зүйн таатай орчныг бий болгох, хаягдал усыг дахин ашиглах бодлогыг дэмжих хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар УИХ-д өргөн барьсныг мэдэгдэв.

Эцэст нь, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 6 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж, НҮБ-ын гишүүн улс, орнуудыг шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг уриалав.