United Nations Welcome to the United Nations. It's your world.

“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭЖ, МОД ТАРИВ

Date: 
Thursday, 21 October 2021

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр албан ёсоор элссэн ба түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх зорилгоор 2500 мод тарьж, “НҮБ-ын 7 хоног”-ийг албан ёсоор эхлүүллээ.

Мод тарих арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, Монгол орны өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудалтай хамтран тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Баянзүрх хайрханы доройтсон ойг нөхөн сэргээх,  мод тарих ажиллагаанд ЕТГ, ГХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь НҮБ-ын албан хаагчид оролцов.