United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ АНХДАГЧ нарт хүндэтгэл үзүүллээ

Date: 
Wednesday, 16 March 2022

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр нар Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах түүхэн шийдвэрийг гаргасан төр засгийн удирдлагууд, НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн “АНХДАГЧ” нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав.