United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД ТРИНИДАД БА ТОБАГО УЛСАД АЖИЛЛАВ

Date: 
Monday, 01 July 2019

Монгол Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох асуудал хариуцсан Гадаад харилцааны сайдын Тусгай элч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2019 оны 7 дугаар сарын 1-нд Тринидад ба Тобаго Улсад ажиллаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар тус улсын Гадаад хэрэг, Карибын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн сайд, Сенатор Деннис Мосес-тай уулзав.

Уулзалтаар Тусгай элч, Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн хөгжлийг товч танилцуулан, дипломат харилцаа тогтоосноор хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөгжиж буй далайд гарцгүй болон арлын жижиг орнуудад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улсын Гадаад хэрэг, Карибын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн сайд, Сенатор Деннис Мосес Тусгай элч, Элчин сайд С.Сүхболдыг тус улсад айлчилж буйд талархаж, Монгол Улс, Тринидад ба Тобаго Улс хооронд дипломат харилцаа тогтооход шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа илэрхийлэв.

Өнөөгийн байдлаар Монгол Улс НҮБ-ын гишүүн 191 оронтой дипломат харилцаа тогтоож, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байгаа юм.