United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Date: 
Tuesday, 14 January 2020

Энэ 1 дүгээр сарын 9-10-нд болсон “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь: НҮБ-ын Дүрмийг чандлан мөрдөх нь” сэдэвт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ эдүгээ дэлхий дахин хямрал мөргөлдөөн, ядуурал, терроризм, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудтай тулгарч байгааг дурдаж, эдгээр бэрхшээлийг даван туулахад НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйг даган мөрдөхийг уриалсан. Гишүүн улсууд аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн НҮБ-ын зорилгод харшлах аливаа үйлдлийг цээрлэх ёстойг тэмдэглэж, маргааныг энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалав.