United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 29 September 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 28-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож үг хэллээ.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирснийг дурдаж цаашид НҮБ-ын хүрээнд идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлэх, зорилгоо хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа дахин нотоллоо. Цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөнд аюул занал учруулсан хэвээр байгаа онцлоод Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ хүчин төгөлдөр болсон нь цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсныг цохон тэмдэглэв.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж ирсэн юм. Өнөөдөр болсон өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахим, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, НҮБ-ын 90 гаруй гишүүн улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийллээ.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ