United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БАЙЛГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Date: 
Tuesday, 10 October 2017

Энэ 10 дугаар сарын 10-нд НҮБ-ын төв байранд Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес оролцож хэлсэн үгэндээ хүний амийг егүүтгэх харгис шийтгэлийг халахыг дэлхийн улс орнуудад уриалав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс цаазаар авах ялыг оноож, гүйцэтгэхийг халсныг дурдан, цаазаар авах ялын мэдээллийг ил тод болгох нь уг шийтгэлийг халахад чухал алхам болохыг тэмдэглэв.

Эдүгээ дэлхийн 170 гаруй улс цаазаар авах ялыг халсан эсхүл гүйцэтгэхийг түр зогсоосон ажээ.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 10 дугаар сарын 10