United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХӨСӨГТӨН ХАМТЛАГ НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ТОГЛОВ

Date: 
Friday, 10 March 2017

Хөсөгтөн хамтлаг “Нүүдэлчин ахуй– Байгаль эхтэйгээ шүтэлцэн амьдрах нь” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо гадаадын дипломатууд болон НҮБ-ын албан хаагчдад зориулан НҮБ-ын Төв байранд 3 дугаар сарын 9-нд толилуулав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тоглолтыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол соёл, өв уламжлалыг таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов.

Тоглолтын нээлтэд Харилцаа холбоо, олон нийтийн мэдээлэл хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кристина Галлах үг хэлж, Монгол Улсаас НҮБ-ын үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэж, Монгол Улс нүүдэлчдийн өвөрмөц соёл, үзэсгэлэн байгалиар чимдэг хэмээв.