United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ҮР ДҮНГИЙН ХЯНАЛТЫН МЕХАНИЗМ ЧУХАЛ

Date: 
Tuesday, 11 October 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 71 дүгээр чуулганы 2 дугаар хорооны “Тогтвортой хөгжлийн асуудлаарх” хуралдаанд оролцон үг хэлэв. Тэрбээр Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрөө энэ оны эхээр батлан хэрэгжүүлж эхлээд байгааг онцлов. Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, хот суурин газрын хүрээлэн буй орчны бохирдол, ой, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч зэрэг тулгамдсан асуудлын талаар дурдаж Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдав. Саяхан Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг соёрхон баталж нэгдэн орсон нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох  чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэцтэй болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн үр дүнг тогтмол хянах механизм бүрдүүлэхийн чухлыг онцлон хэлэв.