United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ТОГТВОРТОЙ ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУХАЛЫГ ОНЦЛОВ

Date: 
Monday, 15 October 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Хоёрдугаар хороо 10 дугаар сарын 15-16-ны өдөр “Тогтвортой хөгжил”-ийн асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжил, тэр дундаа, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, тогтвортой эрчим хүчний асуудлаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулсны зэрэгцээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг эхлүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга, Улаанбаатар хотноо энэ 7 дугаар сарын 3-6-нд болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ын дүнг танилцуулав.