United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 14 February 2020

Энэ 2 дугаар сарын 14-нд НҮБ-ын Төв байранд болсон “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн орлогч даргын хувьд үг хэллээ.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ой, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тоот тогтоол баталсны 20 жилийн ой, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын 10 жилийн ой тохиож буй энэ 2020 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийг чадваржуулах үйлсэд Засгийн газар төдийгүй иргэний нийгмийг түлхүү оролцуулж, охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор “Generation equality forum” кампанит ажлыг эхлүүлж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР