United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 65 дугаар чуулганд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулав

Date: 
Wednesday, 24 March 2021

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 65 дугаар чуулганы хүрээнд Алжир, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Коста Рика, Египет, Испани, Монгол, Руанда, Украин зэрэг 10 улс "Эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал ба тогтвортой хөгжлийн уялдаа холбоо" хянан хэлэлцэх сэдвийн дор үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ 3 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах”, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангах” зорилтуудын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагийн зэрэгцээ салбар, орон нутгийн жендэрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг үндэсний хэмжээнд үе шаттай бэлтгэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс КОВИД-19 цар тахлын халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж байгааг тэмдэглээд КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдийг гүнзгийрүүлж Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд гаргасан ахиц дэвшлүүдийг ухраах цаашлаад тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх эрсдийг бий болгож байгаа тул цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх олон нийтийн сүлжээнд зорилтот аян, тусгайлсан хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлсээр байгаар тэмдэглэв.

Манай улсын сайн дурын илтгэлтэй холбоотойгоор Канад, Катар Улсын төлөөлөгчид санал хэлж, асуулт асуусанд талархал илэрхийлж, охид, эмэгтэйчүүдийн чадавхжуулах чиглэлд НҮБ-ын гишүүн улс орнууд, НҮБ түүний системийн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагтай цаашид ч  үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЭБАК-ын 63 дугаар чуулган 2021 оны 3 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.