United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО

Date: 
Tuesday, 01 December 2020

Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуульд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл анх удаагаа нэр дэвшин сонгогдлоо.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний сонгууль хоёр үе шаттайгаар болж, нууц санал хураалтын дүнд манай нэр дэвшигч Д.Гэрэл олонхийн санал авснаар тус хорооны 2021-2024 оны гишүүнээр сонгогдон ажиллахаар боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.

     

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР