United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Friday, 24 January 2020

Энэ оны 1 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд Монгол Улс, Жибути, Эл Сальвадор Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ хамтран “Бага орнууд НҮБ-ын ЭСА-нд оруулж буй хувь нэмэр: Сургамж, боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Энхийн ажиллагааны газар, Ажиллагааны дэмжлэг үзүүлэх газрын зарим удирдах албан тушаалтан, НҮБ-ын дэргэд суугаа гадаад орнуудын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар, цэргийн зөвлөх зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, Монгол Улсын Засгийн газраас ЭСА-ны талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ЭСА-нд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн НҮБ-аас тавьж буй шаардлагын дагуу сайтар бэлтгэгдсэн байдал, үүрэг гүйцэтгэж буй орны омог бүлэглэлүүд, жирийн иргэдтэй цэрэг-иргэний харилцааг бэхжүүлж, энэрэнгүй үйлс бүтээхэд үлгэр жишээ манлайлж байгааг онцлов.