United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд ХНХ-ын сайд А.Ариунзаяа оролцож байна

Date: 
Sunday, 13 February 2022

Энэ 2 дугаар сарын 7-16-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы 2 дугаар сарын 8-ний өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт сайд А.Ариунзаяа оролцож, Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч, энэ хүрээнд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн шинэчлэн баталсныг онцлоод уг бодлогын хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах, дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэрэг зорилт тавин ажиллаж байгааг танилцуулав.

Мөн тэрбээр бодлогын шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний төсвийн хуваарилалт, зорилтот бүлгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор нийгмийн хамгааллын багц хууль, нийгмийн халамжийн багц хууль зэргийг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын шинэчлэлийг нэн тэргүүнд тавьж, Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.  

Түүнчлэн КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэн дэмжих, урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийг бий болгох үндсэн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцлов.

Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган үргэлжилж байна.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗА