United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 76 ДУГААР ЧУУЛГАНЫ ГУРАВДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 08 October 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа оролцож, үг хэлэв.  

Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсны хараа 2050”, мөн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар тахлын үед Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй шат дараалалтай цогц бодлого, арга хэмжээний талаар болон нийгмийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулав.

Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байгааг тэмдэглэхийн сацуу энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын УИХ-аас Хүний эрх хамгаалагчын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь Азидаа анхдагч улс болсныг онцлов.

Мөн энэ оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дугаар чуулганаар баталсан Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн Ажлын хэсгийн тайлангийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахаа тэмдэглэв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2021 оны 10 дугаар сарын 7