United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 72 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 22 September 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөртэй уялдуулан Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлалыг баталсан, хөгжлийн гурван тулгуур чиглэлийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээл сорилтууд, тэргүүлэх чиглэлүүд, транзит тээвэр, дэд бүтцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг хөндөн онцлов. 

Түүнчлэн Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс байх ёстой, яриа хэлэлцээний шугамаар асуудыг шийдэх ёстойг тэрбээр онцлов. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог чухалчлан тэмдэглээд, цаазаар авах ялыг халах, эрүүдэн шүүхтэй холбогдуулан Монгол Улс, Европын Холбоо, Аргентин Улс хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсныг дурдлаа.  

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

9 дүгээр сарын 22-ны өдөр