United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 72 ДУГААР ЧУУЛГАНААР НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

Date: 
Monday, 02 October 2017

Энэ 10 дугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар нийгмийн хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцлээ.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид дэлхийн нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцов.

Төлөөлөгчид Нийгмийн хөгжлийн төлөөх дэлхийн дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 24 дүгээр тусгай чуулганаас баталсан төгсгөлийн баримт бичгүүд болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт туссан нийгмийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь нийгмийн хөгжлийн асуудлууд, түүний дотор ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, залуучуудын хөгжлийг дэмжих, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чухал үүрэгтэйг нотлов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд уг хуралдаанд оролцож, манай улсын Засгийн газраас нийгмийн хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлсэн байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 10 дугаар сарын 2