United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕА-Н 73 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

Date: 
Wednesday, 10 October 2018

Энэ 10 дугаар сарын 8-нд эхэлсэн НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлээр зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцэж байна.   

Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд гишүүн орнуудын төлөөлөгчид зэвсэг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцож байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцож, манай улсын Засгийн газраас зэвсэг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс Цөмийн зэвсгийг үл дэргэрүүлэх гэрээ, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний зорилго, зарчмыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэж, БНАСАУ болон АНУ, БНСУ хоорондын дээд түвшний уулзалтууд зэрэг Солонгосын хойгт гарсан нааштай өөрчлөлтүүд авчирсныг онцлон, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын санаачилгын хүрээнд олон улсын 5 дугаар бага хурлыг энэ оны 6 дугаар сард амжилттай зохион байгуулсныг дурдаж, 2017 онд баталсан Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд ойрын үед нэгдэн, 2020 онд болох Цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай гэрээнд оролцогч талууд болон Монгол Улсын 4 дүгээр бага хурлын зохицуулагчаар ажиллахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.