United Nations Welcome to the United Nations. It's your world.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Tuesday, 12 April 2022

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Тус хотод оршин суугаа монгол иргэд халдлагад өртөөгүй болно.

Иймд, шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР