United Nations Welcome to the United Nations. It's your world.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Tuesday, 04 January 2022

Нью-Йорк хот болон тус хоттой залгаа муж улсуудад коронавирус халдварын Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн халдварын нөхцөл байдал намжих хүртэлх хугацаанд Иргэний шинэчилсэн бүртгэлээс бусад консулын үйлчилгээг баталгаат шуудангаар, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд цахимаар үзүүлэхээр болсныг мэдэгдэж байна.

Иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх иргэд урьдчилан цаг авч ирэхийг анхаарна уу.

Үүнд:

  • Итгэмжлэл олгох: Онцгой нөхцөл байдал намжтал бүх төрлийн итгэмжлэлийг баталгаат шуудан болон БТГ-ын шуудангийн хайрцгаар хүлээн авна. Нэн яаралтай, зайлшгүй тохилдолд итгэмжлэл үйлдэх бол тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдох бөгөөд тухайн иргэн нүүр царайгаа тод харуулж гарын үсгээ зуран баталгаажуулах шаардлагатай. Мөн тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулсан /screenshot/  байх хэрэгтэй.  
  • Баримт бичгийн хуулбар баталгаажуулах, тодорхойлолт гаргах:  Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, боловсролын диплом болон бусад албан ёсны баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлэх бол иргэний өөрийнх нь зардлаар хуулбарыг эх хувийн хамт баталгаат шуудангаар /tracking number-тай/ хүлээн авч баталгаажуулах бөгөөд иргэний ирүүлсэн баталгаат шуудангаар буцаан хүргүүлнэ. 
  • Үндэсний гадаад паспорт захиалах: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бүртгэл нь баталгаажсан иргэний гадаад паспортын материалыг буцах дугтуйн хамт баталгаат шуудангаар хүлээн авч төвд хүргүүлнэ. 
  • Буцах үнэмлэх авах: Буцах үнэмлэх мэдүүлэх материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч, тухайн иргэн мөн эсэхийг video call гэх мэт боломжит хэлбэрээр баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн иргэнд хүргүүлнэ. 
  • Төрсний бүртгэл хийх: Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авах, төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээг иргэдийн өөрсдийнх нь зардлаар баталгаат шуудангаар хүргүүлнэ. 
  • Иргэний шинэчилсэн бүртгэл: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд https://www.un.int/mongolia/ хандалтаар орж, утасны дугаар, цахим шуудангийн хаягаар холбогдон цаг авч бүртгэлд хамрагдах боломжтой.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР