United Nations Welcome to the United Nations. It's your world.

Нийт иргэдийн анхааралд!

Date: 
Sunday, 28 March 2021

Энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар руу хийхээр төлөвлөсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт оров

Засгийн газраас агаарын хилийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор 4 дүгээр сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр Улаанбаатар руу зорчихиргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна. 

Зөвхөн транзит зоригчдыг авах зорилгоор 4 дүгээр сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо зорчих иргэдийн хувьд мөн адил энгийн горимоор тийзээ авна. 

4 дүгээр сарын 14-ний өдөр Асиана Эйрлайнс, 4 сарын 28-ны өдөр Кореан Эйр компанийн нислэгээр Сөүл-УБ чиглэлд эх орондоо очих хүсэлтэй иргэд дээрх компаниудад шууд хандан тийзээ авч болно. Холбогдох мэдээллийг доорхи хаягнаас авна уу.

https://www.facebook.com/MFAMongoliaMN/videos/926105734809480/

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ