United Nations Welcome to the United Nations. It's your world.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Sunday, 06 December 2020

1. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 21-нийг хүртэл (14 хоног) иргэдээ хүлээн авч консулын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсныг анхаарна уу. Энэ хугацаанд консулын үйлчилгээ авах шаардлагатай байгаа иргэд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд хандахыг хүсье. (http://mongolianembassy.us). Иргэдээ хүлээн авч эхлэх хугацааг тухай үед нь мэдэгдэх болно.

2. Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасантай холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:

Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

Апостиль гэрчилгээ олгох:

Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.

3. Тус БТГ-ын консулын тойрогт (Нью-Йорк, Нью-Жерси, Массачусеттс муж) шинэ төрлийн ковид-19 вирусийн халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулж иргэн Та халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч, хувийн аюулгүй байдал, ариун цэврээ сайтар сахихыг хүсье.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР