United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙГААГАА ТЭМДЭГЛЭВ

Date: 
Wednesday, 19 October 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 3 дугаар хорооны “Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт” сэдэвт хуралдаанд оролцож, үг хэлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ хүний эрхийг хамгаалах нь Монгол Улсын гадаад бодлогын тулгуур зарчмын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын хэм, хэмжээтэй нийцүүлэх чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг хийж байгааг дурдаад хүний эрхийг хамгаалах нь хамтын ажиллагаа, бодит яриа хэлэлцээнд тулгуурлах ёстойг онцлов.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг хуулийг баталж хүүхдийн эрхийн зарим гэрээ, конвенцийг соёрхон баталсан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг байнга хянах механизмын (Universal Periodic Review) хүрээнд Үндэсний хоёрдугаар илтгэлээ амжилттай хэлэлцүүлж, тус хэлэлцүүлгийн үеэр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэв.

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр