United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙГ НЬЮ-ЙОРК ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ТЭМДЭГЛЭВ

Date: 
Friday, 29 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ Монгол Улсаас НҮБ-д дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 10 дугаар сарын 28-ны өдөр болов.

Арга хэмжээнд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудад ажилладаг болон Нью-Йорк орчим ажиллаж, амьдардаг монгол иргэдийн төлөөлөл оролцов.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д элссэний түүхэн үйл явдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноос хойш хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаа, анхаарч ирсэн асуудлуудын талаар товч танилцуулав.

Арга хэмжээний үеэр Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн тухай видео танилцуулгыг толилуулж, монгол ардын урлагийн тоглолтоос сонирхууллаа.

           

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2021 оны 10 дугаар сарын 28