United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДАХИН САНАЛ ХУРААЛТ

Date: 
Wednesday, 28 June 2017

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гарагт 07:00 цагаас 22:00 цагийн хооронд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байр (хаяг: 6 East 77th Street, New York, NY 10075)-нд болох тул сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн иргэд та бүхэн сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

Сонгуулийн бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 01-20-ны өдрүүдэд явагдаж дууссан тул нэмж бүртгүүлэх боломжгүй болно.

Санал авах өдөр ирэхдээ иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг заавал авч ирнэ үү.

НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, 
19 ДҮГЭЭР САЛБАР КОМИСС

Лавлах утас: 212 861 9460