United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД НЭЭГДЭВ

Date: 
Tuesday, 22 November 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Газар, тэнгэр уулзах Монгол Улс” (Mongolia where the Grasslands and the Sky Meet) сэдэвт Монголын гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын Төв байранд 11 дүгээр сарын 21-нд нээлтээ хийв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэн өнгөрүүлж буй 55 жил Монгол Улс, НҮБ-ын хоорондын амжилттай түншлэлийн жилүүд байсныг тэмдэглэв. Тэрбээр цааш нь Монголын байгалийн сайхныг гадаад хүний нүдээр илэрхийлснээрээ энэхүү үзэсгэлэн онцлогтой хэмээв.

Үзэсгэлэнгийн нээлтэд Харилцаа холбоо, олон нийтийн мэдээлэл хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кристина Галлах, Улаанбаатар их сургуулийн Захирлуудын зөвлөлийн дарга  Ли Хун Сун нар оролцож, үг хэлэв. Монголын үзэсгэлэнт байгалийн зурагнуудыг бишрэхийн зэрэгцээ байгаль дэлхийгээ хайран хамгаалах үйл хэрэгт энэхүү үзэсгэлэн ач холбогдолтой болохыг хатагтай К.Галлах хэлсэн үгэндээ онцлов.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын иргэн Бон Жон Ли-гийн Монголын байгалийн үзэсгэлэнг харуулсан 30 гаруй гэрэл зургийг дэлгэн танилцуулав.

 

 

 

            Үзэсгэлэн 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэжилнэ.

 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр