United Nations Welcome to the United Nations. It's your world.

ИРГЭДИЙН АНХААРАЛД.

Date: 
Wednesday, 31 March 2021

Эх орондоо буцах хүсэлтэй иргэн Та:

-Зорчигчид өөрийн байгаа хот/улсаас Туркиш Эйрлайнсийн нислэгээр Истанбулаар дамжин Улаанбаатар руу шууд тийз бичүүлж болно.

-Тийзийг 2 талдаа бичүүлж болно.

-Тусгаарлах байрны нийт төлбөр:  19 дээш насны том хүн 510.000₮, 6-18 насны хүүхэд 310.000₮, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Хугацаа 10 хоног.

-Тусгаарлах байрны төлбөрийг Улсын Онцгой комиссын Хаан банкны 5084538375 дансанд шилжүүлсний дараа тийз баталгаажна.  

-Тусгаарлалтын төлбөр хийхдээ зорчигчийн ОВОГ, НЭР, РЕГИСТЕРИЙН ДУГААР, болон ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨР гэсэн мэдээллийг заавал бичнэ.

-Тусгаарлалтад хамт нэг өрөөнд орох хүсэлтэй иргэд тийз бичүүлэхдээ мэдэгдэнэ.

-Зөвхөн Улаанбаатарт буухаас 72 цагийн өмнө хийлгэсэн PCR-ын шинжилгээ СӨРӨГ хариутай зорчигчийг тээвэрлэнэ. Транзит зорчигчдын хувьд Улаанбаатарт буух хүртэл хариу нь 72 цагаас хэтэрч байвал Истанбулын нисэх буудал дээр 24 цаг ажилладаг лабораторт PCR –ын шинжилгээ өгч болно.  https://www.istairport.com/en/announcements/istanbul-airport-test-center-is-at-your-service-24-7

-Вакцины 2 тунгаа хийлгэсэн зорчигчид гэрчилгээний зургийг Туркиш Эйрлайнс-т мэдээлнэ. Монгол ирээд гэрийн нөхцөлд тусгаарлагдана.PCR шинжилгээ шаардахгүй.

-Ямар нэг амьтан тээвэрлэх бол Туркиш Эйрлайнст эрт мэдэгдэж мэдээлэл авна.

-Зорчигчид нисэх буудал, онгоцонд заавал амны хаалт зүүнэ.

-Нислэгийн мэдээлэл:

TK4936,  Истанбул – Улаанбаатар 2021.04.10

Хөөрөх цаг           : 08:45*

Буух цаг                : 22:10*

 

TK4937,  Улаанбаатар- Истанбул 2021.04.11

Хөөрөх цаг           : 01:35*

Буух цаг                : 05:15*

 

*Орон нутгийн цагаар

*Суудлын тоо хязгаартай тул тийз авах зорчигчид Туркиш Эйрлайнсийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын +976 70146161 утас, ulnsales@thy.com  цахим шуудангаар хандана уу.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ