United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 2 ДУГААР ХОРОО УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Date: 
Monday, 09 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо 10 дугаар сарын 9-ний өдөр тогтвортой хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд тогтвортой хөгжлийг хангах хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэв.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баталсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2017 оны 10 дугаа сарын 9-ний өдөр