United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 2 ДУГААР ХОРОО ОЛОН УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Date: 
Tuesday, 03 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 2 дугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 сарын 2-ны өдөр эхэлж, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах арга зам, нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд тус чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн дэд тэргүүн, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг үг хэллээ.                                             

Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээг тэрээр танилцуулж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, хөрш болон бусад улс оронтой хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцолж, “Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.

Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор судалгаа хийх Олон улсын судалгааны байгууллага бий болгох санаачилгыг Монгол Улс 2006 онд дэвшүүлж, тус бүлгийн гишүүд, хоёр болон олон талын түншүүдтэй идэвхтэй ажилласны үр дүнд энэ 10 дугаар сарын 6-нд төвийг байгуулах Олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгааг тэрээр онцлон тэмдэглэв.      

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр