United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД Н.ОЮУНДАРЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 13 March 2015

Нью-Йорк хотод НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Дэд сайд Н.Оюундарь хэлсэн үгэндээ 1995 оны Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай Чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн 20 жилд жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбарт Монгол Улс ихээхэн амжилт олсныг тэмдэглэсний дотор хууль эрх зүйн орчин, байгууламжийн шинэчлэл, Засгийн газрын стратеги, хөтөлбөрүүд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ба хүчирхийллийн эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах болон жендэрийн мэдрэмжтэй төсөв, жендэрийн статистикийг боловсруулж хэрэглээ болгох талаар авч буй арга хэмжээнүүдийг цохов.

Тэрээр бидэнд цаашид хууль эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, эмзэг бүлгийн болон хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, жендэр ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудалд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хийж хэрэгжүүлэх ажил олон байгааг дурдлаа.