United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

Date: 
Monday, 17 April 2017

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.

Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно.