United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛГЫН ТУХАЙ

Date: 
Monday, 25 March 2019

Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хугацаа дууссан, үргэдүүлсэн, гэмтээсэн, зураг солих зэрэг шалтгаанаар Та гадаад паспортоо Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан захиалах, эсвэл итгэмжлэлээр захиалан авч болно.

Хэрэв Та БТГ-т гадаад паспортын захиалга өгсөн тохиолдолд хоёр талын шуудангийн хугацаанаас хамааран 45-60 хоног болно. Танд гадаад паспорт яаралтай шаардлагатай бол итгэмжлэл бичиж, өөрийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан паспортын захиалга өгч, богино хугацаанд хүлээн авах боломжтой.

Бүрдүүлэх материал, анхаарах зүйлс:

  • Хуучин паспорт, иргэний үнэмлэхний хуулбар /хуулбар байж болно/, 3.5х4.5-ын хэмжээтэй 4 хувь цээж зураг /цагаан фонтой/, хураамж 65 ам.доллар /money order, personal check, бэлэн мөнгө хүлээн авахгүй/, анкет, өргөдлөө бөглөн захиалга өгнө.
  • Итгэмжлэл бичихэд хугацаа дуусаагүй гадаад паспорт, монгол иргэний үнэмлэхийн аль нэг нь хэрэгтэй. Мөн цээж зургаа цаасаар, эсвэл файлаар итгэмжлэгдсэн хүндээ хувиараа явуулна.
  • Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан эсвэл шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд гадаад паспорт хэвлэгдэхгүй тул иргэний үнэмлэхийн хугацаагаа нягтлан БТГ-т шинэчилсэн бүртгэлд хамрагдах хэрэгтэй.