United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААДАД ПАСПОРТ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСЛАА

Date: 
Monday, 20 March 2017

Консулын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдсэн бөгөөд өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа юм.

Дашрамд дурдахад 2016 онд хилийн чанадад энгийн гадаад паспорт захиалсан 1941 иргэнд, 2015 онд 1636 иргэнд тус тус паспорт олгож ажиллав.