United Nations Welcome to the United Nations. It's your world.

АСТАНАД БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОРОЛЦОНО

Date: 
Thursday, 08 June 2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх бөгөөд хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийнэ. Мөн “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно.