United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ДГХБО-ЫН ТОВЧООНЫ ГИШҮҮД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ

Friday, 15 March 2024

ДГХБО-ын Бүлгийн товчооны гишүүд болох Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч нар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бараалхав.

НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 68 ДУГААР ЧУУЛГАНД ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Monday, 11 March 2024

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо өрнөж байна.

Эл чуулганд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

НЬЮ-ЙОРК ДАХЬ МОНГОЛЧУУД ХӨХ ЛУУ ЖИЛЭЭ ХАМТДАА УГТАВ

Saturday, 10 February 2024

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар 17 дугаар жарны Хөх луу жилийн сар шинийн баярыг Нью-Йоркийн Монголчуудтайгаа шинийн нэгний өдөр өргөн дэлгэр тэмдэглэв.

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НЬЮ-ЙОРК ХОТНОО АЖИЛЛАЖ, НҮБ-ЫН УДИРДАХ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ

Friday, 15 December 2023

Нью-Йорк хотод ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүндэтгэлийн хуралдаанд оролцов. Мөн тэрбээр Нью Йорк дэх НҮБ-ын дараах удирдах хүмүүстэй уулзалт хийв. Үүнд

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮГЧЭЭР МОНГОЛ ШҮҮГЧ АНХ УДАА СОНГОГДЛОО

Tuesday, 05 December 2023

Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган  болж байна. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах 6 шүүгчийн сонгууль болов.

НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, “ТРИО” КИНОГ ҮЗҮҮЛЭВ

Friday, 01 December 2023

Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Дауны холбооноос хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Трио уран сайхны киног үзүүлэв. 

“ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ

Monday, 13 November 2023

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

Өдгөө дэлхийн бараг дөрвөн хүн тутмын нэг нь хөдөөгийн эмэгтэйчүүд бөгөөд тэдний жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогддог.

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” ТОГТООЛ БАТЛАГДАВ

Monday, 06 November 2023

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол батлагдав.