United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ХОРШООЛЛЫН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Thursday, 05 July 2018

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээрх өндөр түвшний хэлэлцүүлэг хамтран зохион байгууллаа.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”

Tuesday, 19 June 2018

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нэг. Зорилго

“YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018”

Thursday, 14 June 2018

Солонгос дахь Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын бизнес санал санаачилга, түүний орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес–хөдөлмөрийн форумыг 2018 оны 6 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Tuesday, 01 May 2018

НҮБ-ын ЕА-н 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд Тайландын Вант Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын БТГ-аас жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр “Бурхан багшийн дүйчин” өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулдаг.

Энэ жилийн арга хэмжээнд Бутан, Энэтхэг, Солонгос, Норвеги, Япон, Непал, Бангладеш, ОХУ, Унгар зэрэг нийт 19 улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид оролцож, эл өдрийг өөрийн улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар танилцуулж, үг хэлэв.

“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ Б.БУДЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Tuesday, 01 May 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Б.Буджаргалыг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгасан энэхүү нээлттэй холын зайн гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ХОХИРОЛ 2030 ОНД 160 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Monday, 23 April 2018

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Нью-Йорк хотноо энэ оны 4 дүгээр сарын 24-нд “Ази, Номхон далайн бүсэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг санхүүжилт” сэдэвт арга хэмжээг НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран зохион байгуулав.

Арга хэмжээнд Ази, Номхон далайн улс орнуудын бодлого боловсруулагчид, хөгжлийн болон санхүүгийн стратегичид, хувийн хэвшлийнхэн зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн санхүүгийн механизмийн талаар санал солилцлоо.

СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Monday, 16 April 2018

Энэ 4 дүгээр сарын 16-нд НҮБ-ын төв байранд Хүний эрхийн дээд комиссарын газар (ХЭДКГ)-аас зохион байгуулсан “Хүн бүрт нээлттэй, ижил тэгш сургалт ба ялгаварлан гадуурхдаггүй, сурч боловсрох эрх” (Inclusive and Equitable Learning and the Right to Education for All without Discrimination) сэдэвт хэлэлцүүлэгт Норвеги, Өмнөд Африк, Перу, Эквадор, Монгол Улсаас  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ УС – ОЛОН УЛСЫН АРВАН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2018-2028” СЭДЭВТ ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Saturday, 24 March 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал 2018 оны 3 дугаар сарын 24-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх ус – Олон улсын арван жилийн үйл ажиллагаа 2018-2028” сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд оролцож, усны асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцуулж, үг хэлэв.

НЬЮ-ЙОРК ОРЧМЫН АХМАДУУДДАА ЗОРИУЛСАН XVII ЖАРНЫ “ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Saturday, 24 February 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас 2018 оны 2 дугаар сарын 24-нд Нью-Йорк болон Нью Жерси хотод орчимд амьдарч буй ахмадууддаа зориулан XVII жарны “ТИЙН УНЖЛАГАТ” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нийт хүрэлцэн ирсэн ахмадууддаа ирж буй шороон нохой жилийн мэндийг дэвшүүлж золгон, гарын бэлэг гардуулав.

 

ХОРШООЛЛЫН АСУУДЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Thursday, 08 February 2018

Энэ 2 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын төв байранд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Хоршоолол: ядуурлыг арилгах хүн төвтэй стратегийг хөгжүүлэх нь” сэдвээрх өндөр түвшний уулзалтыг үдийн зоог хэлбэрээр Хоршооллыг дэмжих хороотой хамтран зохион байгууллаа.